КАФКА: ХУВИРАЛ ТЭРГҮҮТ ТУУЖ, ӨГҮҮЛЛЭГҮҮД

Энэ номд Франц Кафкаг үгийн урлагт суутнаар дархалсан цуут бүтээлүүд болох “Хувирал” туужийн шинэ орчуулга багтсанаас гадна,  “Мацагчин”, “Цээрлүүлэх колонид”, “Шүүлт” хэмээх өгүүллэгүүд монгол хэлнээ анх удаа орчуулагдан хүрч байгаа юм.

Уг номоос Франц Кафкагийн гол бүтээлүүдтэй танилцаад зогсохгүй тэдгээрээс сэдэвлэн салаалсан уран зохиолын гоц туурвилууд болох Франц Кафкагийн “Хувирал” туужийн тухай Владимир Набоковын алдарт лекцийг бүрэн эхээр нь, Нобелийн шагналт зохиолч Исаак Башевис Зингерийн “Кафкагийн найз” өгүүллэг, өнөө цагийн хамгийн алдартай зохиолчдын нэг Харүки Мүракамигийн “Дурласан Замза” өгүүллэгүүдийг мөн унших боломжтой аж.

Хэвлэгдсэн он 2016
ISBN 978-99973-3-582-1