ХАР ЗАХЫН ГУДАМЖНЫ СПИНОЗА

Орчуулагч Б.Баясгалангийн эмхэтгэж орчуулсан өрнө, дорнын шилмэл өгүүллэгүүдийн "Аз жаргалтай төгсгөлүүд" (2013), "Аварга том далавчтай өвгөн" (2014) түүврүүд гарсан даруйдаа бүтээлийн сонголт, орчуулгын чанараараа уншигчдаас өндөр үнэлэлт авч, уран зохиолд шимтэгсэдийн дуртай номууд болсон билээ. Өдгөө худалдаанд дууссан тул уншигчдын чамгүй эрэл сурал дагуулдаг эдгээр номуудаа орчуулагч нэгтгэн, нэгэн хавтаст багцалж "Хар захын гудамжны Спиноза" хэмээх нэрээр ахин хэвлээд байна.

"Хар захын гудамжны Спиноза" номоос та Ясүнари Кавабата, Исаак Башевиз Зингер, Нагиб Махфуз, Октавиа Паз, Доррис Лессинг, Габриал Гарсиа Маркез, Элис Мүнро, Мо Яан зэрэг Нобелийн шагналт голдуу хорь гаруй зохиолчийн хамгийн шилдэг өгүүллэгүүдийг түүвэрлэн унших боломжтой.

ISBN 978-99962-55-63-2