ЭЛИФ ШАФАК: МӨРӨӨДӨГЧ ХҮҮХЭД БИШ МӨРӨӨДӨГЧ ЭМЭГТЭЙ БОЛСОН

 

 Элиф Шафактай ном зохиол болон мөрөөдлийнх нь талаар ярихаас өөр аргагүй. Тиймээс бид энэхүү ярилцлагыг хийв. Өөр зүйлсийн талаар ч бас ярилцаад авав. Ойртож буй шинэ жил, шинэчлэлт,  хүсэл тэмүүлэл, итгэл, эмэгтэй хүний мөрөөдөл, хүүхэд нас, эх хүн, дүр төрх, гал тогоо.

Элиф Шафактай “Sakız Sardunya” –г гаргахад нь уулзах гэж байгаад чадаагүй. Нэг үгээр бол уулзаж чадаагүй, тэр тоймгүй олны дунд ярилцах боломж олдоогүй.

Ярилцлага авах 2014 ондоо бид баяртай гэх хэрэгтэй болов. Түүнтэй "Трамп" их дэлгүүрт уулзав. Түүнтэй хийсэн хамгийн өвөрмөц ярилцлага байв. Энэ удаа хүнд зүйлсийн талаар бус, мөрөөдөл, хүүхэд ахуй, эх хүн, эх хүний мөрөөдөл басхүү загвар, хэв маягийн талаар ч мөн ярилцав... Ихэд дуулиан, маргаан дагуулсан “Pinhan”, “Mahrem”, “Baba ve Piç”, “Araf”, “Aşk”, “İskender”, “Ustam ve Ben” гэх мэт романууд түүний дараагаар Элиф Шафак “Şeker mi şeker, Sihirli mi sihirli”, “Sakız Sardunya” зэргээ гаргачихсан үе.

 

Истанбулын нам гүм дүүрэгт амьдардаг хөөрхөн, ухаалаг, сониуч, урам зоригоор дүүрэн нэг охины санамсаргүйгээр нэгэн өдөр олсон шилэн бөмбөлгийн тусламжтайгаар ДТҮ-г, нэг үгээр бол Домог, Түүх, Үлгэрийн орныг нээсэн тухай ном. Өөрөө би аз жаргалгүй, уйтгарт өдрүүддээ уншчихаад, "Офф, гэртээ эргэж ирэхдээ ийм бөмбөрцөг олбол жигтэй сонин нэртэй номын бяцхан баатар шиг  ДТҮ-ээ  очиж, яг түүн шиг гайхалтай олон адал явдлуудыг бүтээхсэн" гэж дотроо бодож өнгөрүүлсэн. Энэ уйтгарт амьдрал огт үгүй бол хэсэг хугацаанд түмэн өнгийн ид шидийн ертөнцөд очвол муугүй байх тийм үү? Намайг үлгэрийн ертөнцөд хүргэх шилэн бөмбөлөг мэдээж хэрэг сайхан мөрөөдлүүдийн нэг болон үлдсэн юм. Юутай ч ном гэж зүйл байна. Элиф Шафактай ном зохиол болон мөрөөдлийнх нь талаар ярихаас өөр аргагүй юм, тиймээс бид энэхүү ярилцлагыг хийв. Өөр зүйлсийн талаар ч бас ярилцаад авлаа. Ойртож буй шинэ жил, шинэчлэлт, хүсэл тэмүүлэл, итгэл, эмэгтэй хүний мөрөөдөл, хүүхэд нас, эх хүн, дүр төрх, гал тогоо... Хоёр эмэгтэй хүн хүүрнэн суухад төрөл бүрийн зүйл ярилцана шүү дээ, ямар ч сэдвээр ярилцсан бай...


 -Шинэ жил дөхүүт хүслээ боддог, тэр тусмаа хүүхдүүд маш их мөрөөддөг шүү дээ. Та ч бас ийм хүн үү, их мөрөөдөгч хүн үү?

Тийм ээ, мөрөөдөгч хүүхэд байсан. Бас мөрөөдөгч залуу охин. Одоо ч мөн мөрөөдөгч эмэгтэй.

 -Шинэ жил мөн бусад тэмдэглэлт өдрүүд яагаад чухал гэж? Юу хүлээж, юунд итгэдэг юм бол бид?

Зан заншлаа чухалчилж, учир юунд гэвэл шинэ хүсэл мөн хэрэгцээ бидэнд буй. Энэ ерөнхийдөө амьдрал өөрөө юм. Шинэ амьдрал гэсэн үг, шинэчилж болох, амьдралд шив шинэ хуудас нээх боломж гэсэн үг. Энэ боломжид бид хайртай. Эргээд харахад бид жаахан залхуу. Ямар ч зүйлээс татгалзаж чаддаггүй; нэн тэргүүнд “хуучин би”-ээс. Ажилд хүч хөдөлмөрөө зарцуулахдаа ч мөн дургүй. Ер нь шинэчлэлт  бол он цагийн хуудас солигдох бус, гагцхүү оюун санаа өөрчлөгдөх боломж байж магадгүй.

-Дэлхийн олон газарт өсөж хүмүүжсэн,шинэ жил тэмдэглэх талаарх бодол, соёл өөр улсуудын өөр өөр зан заншилд толгой тань эргэдэг байв уу хүүхэд байхдаа?

Шинэ жил тэмдэглэх дуртай, түүн доторх итгэл, баяр, амьд харилцаа энерги сайхан. Жишээлбэл Испаничууд их сайхан тэмдэглэнэ. Зугаа цэнгээнийг, инээд хөөрийг, дуу дуулахыг, бүжиг бүжиглэхийг их сайн мэддэг учир. Энэ их чухал чанар. Харин бид улс даяараа үүнийг тэмдэглэж чаддаггүй. Мод авч чимэглэхээр завдсан нэгэн рүүгээ үг хаяна: “Мусульман ёсонд ийм зүйл байхгүй, яах гэж тэмдэглэх гэж?” хэмээн. Ээх, шинэ жил ирж байна, Мусульман, Христ, Яхут гэж салгалгүй бүх хүмүүний дундах итгэл энэ. Жаахан ч гэсэн баярлаад тэмдэглэхэд юу нь болохгүй гэж? Бид хотдоо хоёр гурван чимэглэл харуут их зүйлд харсан мэт болцгоодог.

-12 сарын 31-нд хэнтэй хамт байх вэ? Юу хийх вэ?

Шинэ жил гарцаагүй найзуудтайгаа явна. Цаг хугацааны эрхээр үүнийг ойлгосон хүнд найз нөхөд олон, дүү нар ч их, гэвч үнэн сэтгэлийн анд цөөн. Боломжийн хэрээр үнэн сэтгэлийн найзуудтайгаа шинэ жилд явна.

-Хүндэтгэлийн зоог бэлдэж байсан уу?

Олон хүн, чимээ шуугиан, эрхэмсэг найз нөхдийн ширээнд удаан ярилцаж суух их дуртай. Ингэж хүсдэг ухаандаа бол нэг нэгнээсээ өөр хүмүүс эгнэн сууж болно, улс төр, урлаг, философи, хайр дурлал, уран зохиол бүх зүйлийн тухай эрх чөлөөтэй ярилцан, өөр үзэл бодолтой хүмүүс эрэгтэй, эмэгтэй ялгаагүй нэг нэгнийгээ сонсож болно...

-Гал тогоотой ойр уу?

Үнэнийг хэлэхэд гал тогоотой их л сонин харьцаатай хүндээ би. Хэн нэгэн хажууд хоол хийх үед, талх барих үед нэг буланд очоод ямар нэг юм бичээд суух ухаангүй дуртай. Тэр үнэрээс онгодоо олж авдаг. Дээр үед зөвхөн тэгэх гэж л Симитний мухлаг руу явдаг байлаа. Хаяа хоолны ном сонирхон уншиж, дэлхийн болон османы гал тогооны жорыг эрэлхийлэн суудаг юм. Үүний тухай ч зохиолдоо бичиж байсан.

-Гагцхүү  “гэвч”  буйг, би мэдэрч байна...

Гэвч би хоол хийж чаддаггүй юм, хоол хэмээх зүйлийн “х”-г ч би мэдэхгүй. Тэвчээр үгүй. Тогоотой хоол хурдан буцлаасай гэж хүсдэг! Гагцхүү хоол хийх тэвчээр болон оролдлого хүсдэг. Ийм учраас чадварлаг тогооч нарыг ихэд хүндэтгэдэг.

 

-Гал тогооноос бусад эмэгтэй хүний сэдэв рүү оръё... ээжүүдийгээ ярья жишээлбэл. “Хар сүү”- г санаж байна, ээжүүдийн хоорондох таагүй харилцаа,  нэг төрлийн тэмцлийн тухай байсан санагдана. Тэр өдрөөс өнөөг хүртэл юу өөрчлөгдөв таны амьдралд?

Ээжүүдийн хооронд ямар нэгэн тэмцэл байхгүй гэвч; эхэндээ учраа олохгүй байсан юм. Учир нь зохиолын хувьд амиа хичээгч би төвт ертөнц байсан. Эрэгтэй зохиолчдын хувьд энэ аминчхан үзэл ээ илүү төвөггүй бичиж болдог. Үнэндээ бол нэгэнт дадсан нэг хүний амьдралаа ээж болоход шаардагдсан ахуйг буй болгож амьдралыг тэнцвэржүүлэхэд эхлээд нэлээд хэцүү байсан. Цаг хугацааны хэрээр бүхнийг ойлгосон ойлгох бүрдээ баярласан. Та ч бас мэднэ дээ, би маш олон эмэгтэйчүүдийн үе үеийн эхчүүдтэй холбоотой хүнд хүчир зүйл тулгарч байдаг гэж боддог. Гэхдээ энэ нийгэмд, улс төрчдийн хэлээр гэрлэх, ээж болох гэдэг нь зохиомол романтик зүйл гэсэн ойлголт байдаг бөгөөд бид тэр бүр ярьж чадахгүй байна.

-Та ээжтэйгээ ямар харилцаатай байдаг вэ?


Хатагтай Шафак ер бусын ээж байсан. Хоол хийж мэдэхгүй, гэрийн ажлыг ойлгодоггүй, Өөрийн гэсэн өвөрмөц зан төрхтэй мөн үргэлж ажиллаж байдаг тусгаар нэгэн ээж ... "Хүүхэд байхдаа ээж маань яагаад бусад ээж шиг байдаггүй юм бэ?" гэж бодон гайхдаг байв. Бичсэн анхны өгүүллэгүүдээ хэвлүүлэхээр шийдэн өөртөө шинэ нэр хайж эхлэв. Төрснөөсөө хойш зүүж явсан овог нэрээ өөрчлөх гэж байв.  "Шафак” \Үүр цайх\ энэ үгийн утгыг ихэд таалагддаг тул ээжийнхээ нэрийг овог болгосон.

-Таны хүүхдүүдэд зориулж бичсэн " Sakız Sardunya " хэмээх анхны номын баатар, түүний нэрийг үзэн ядаж буй охин... Хүний нэртэй эвлэрч чадахгүй мөн түүнийг хайрлахгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Амьдралд нэг дүгээрт: бидэнд өгсөн нэр байдаг, хоёр дугаарт: бид амьдарч байхдаа  нэрээ олж авдаг...  бидний  нэрсийг бидний түүх, бидний амьдрал сонгодог. Төрөхдөө авсан нэр нь чухал боловч би амьдралаараа олж авсан нэр хоч нь илүү чухал гэж боддог; Бид үүнийг хэзээ ч мартах ёсгүй. 

-Та зохиолч болсон өдрөөсөө овгоо сольж ээжийнхээ нэрийг авсан. Тэгвэл таны хүүхдүүд ер нь  нэрээ хэр  хүлээн зөвшөөрдөг вэ? 

Тэд нар бас үе үе “Яагаад бид нар ийм нэр өгөөгүй юм бэ” гэж асууцгаадаг. Гэвч маш олон хүүхдүүд ингэж хэлдэг. Гарын үсэг авахаар ирэхдээ “ Би нэрэндээ дургүй байсан гэвч энэ номыг уншаад тэгэж бодохоо больсон” гэцгээх жишээний. Зарим нэрэндээ дургүй хүүхдүүд чихэнд ирж шивнэдэг. Тийм ээ, энэ мэдрэмжийг авдаг маш олон хүүхэд байдаг. 

-Хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа тань ямархуу вэ?... “Хар сүү” дэх толгой эргэм үйл явдлуудын дараа ямар ээж болсон бэ? Та хүүхдүүдээ зөнд нь дураар нь орхидог уу? эсвэл өөрийнхөө хүссэн хүмүүжүүлдэг үү?

Эх хүн байна гэдэг маш их зөрчлөөр дүүрэн зүйл!  Хэрвээ “би үүнийг шийдсэн, гайхалтай хийж зохицуулж байгаа!” гэх ээж буй бөгөөс, дагуулаад ир гарыг нь үнэсье. Хүүхдүүдээ аль болох зөнгөөр нь байлгахыг хүсдэг гэвч өөрийн мэдэлгүй оролцчихдог. Тийм тохиолдолд хэлэх үг үнэхээр олддоггүй дэмий л өөрийгөө аргацаана. Гэвч тийм хүйтэн хөндий ээж ч бас биш, хааяа будилж цөхсөн ч би ухаалаг ээж.

-Үлгэрт хорон муу санаат эх болон сайхан сэтгэлтэй эх байдаг. Бодит амьдрал дахь эхчүүд ихэвчлэн энэ хоёрын холимог байдаг гэж би боддог. Та ямар ээж вэ, та энэ асуултад чин сэтгэлээсээ хариулж чадах уу, эсвэл ийм асуулт асуулаа гэж уурлах уу?

Таны зөв, миний бодлоор бид бодит амьдрал дээр бие биетэйгээ зөрчилдөх олон зүйлийн холимог юм. Эдгээрийг ухаарч ойлгохыг хичээдэг. Учир нь зохиолч хүний ​​ажил бол хүмүүсийг ойлгох, тайлбарлах явдал юм. Бусдын бодлыг эргэцүүлэх үедээ өөрсдийгөө ч бас жишнэ. Гэсэн хэдий ч; бид эмэгтэйчүүд, эхчүүд эсэхээс үл хамаарч бид өөрсдөдөө болон бие биедээ маш их харгис хандаж чаддаг. Үүнд бид маш эмзэглэдэг ... Би эмэгтэй найз нөхдөө анзаарахад, тэд үргэлж  эх хүн гэж чухам ямар байх ёстой вэ? хэмээх асуулт тавина. "Би үүнийг зөв хийж байна уу?" гэж. Гэсэн хэдий ч эрчүүд өөрсдийгөө ямар аав  бэ гэдгийг огтхон ч асуудаггүй. Эмэгтэйчүүд их хачин!

-Ном бүрийн тань шүүмжлэл дагуулах шалтгаан, үүнд сэтгэл тань эмзэглэдэг үү? Танд шударга бус гэж санагдах үед юу хийдэг?

Одоо би үүнд дассан. Түркэд зохиолч болжээ гэсэн үг, уншигчдын тэр сайхан сэтгэлийн хайрын  хажуугаар, тэр тусмаа элитүүдийн доромжлол, муу үгсийг сонсохыг урьдаар хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Мөн цуу яриа ... Энэ ийм юм л даа! Жил ирэх тусам намайг уншдаг хүмүүсийн тоо нэмэгдэх тусам миний авах шүүмжлэлийн хэмжээ нэмэгдэнэ. Тиймээс хэр их уншигдан төдий чинээ шүүмжлэгдэнэ. Би жинхэнэ шүүмжлэлийг атаархал, увайгүй байдлаас үүдэлтэй түрэмгий шүүмжээс ангид үздэг. Сайн  шүүмжлэлийг би  үргэлж хүндэтгэн үзэж, эргэцүүлэн бодож хүлээн авдаг. Нөгөөг нь бол тоодоггүй.

-Шүүмжлэлийн эсрэг гарч түүнээс бүр алс одохыг хүсэж байсан уу?

Би үргэлж явж байдаг. Роман дотор байна гэдэг миний хувьд алсад явж гэсэн үг юм. Бодит амьдрал уйтгартай, гүехэн мөрөөдлийн ертөнц бол үргэлж илүү жинхэнэ, өнгөлөг байдаг

-Хүүхдүүд тань бага балчир хэдий тийм боловч тэдний хүслээр орхиж явах тохиолдол гарч байсан уу?

Бид бүгдээрээ энэ ертөнцөд өөрсдийн хувийн шинж чанараараа ирдэг. Нэг байшинд, нэг гэр бүлд өссөн ах дүү нар хүртэл бие биенээсээ их ялгаатай. Хамгийн гол нь тэдэнд хайраар дүүрэн, чөлөөт орчинд өөрийгөө олж, авьяас чадвараа нээхэд нь туслах явдал юм. Мэдээжийн хэрэг хувь хүнийх нь үүднээс хүндэтгэх хэрэгтэй.

“Sakız Sardunya”-д дурдсан газрын талаар, Домог, Түүх, Үлгэрийн ертөнц ДТҮ. Өөрийнхөө ДТҮ-ийн талаар өгүүлээч?  Хүүхэд байхдаа юу мөрөөддөг байсан бэ? Мөн одоо?

“Sakız Sardunya”- тай адилхан миний хүүхэд нас. Би зохиолын баатар шиг дотогшоогоо, номд дуртай, үргэлж асуулт асуудаг төрлийн  хүүхэд байсан юм. Номгүй бол алдаагаа засах боломжгүй гэдгийг би мэдэж байсан юм. Тийм болохоор унших нь бидэнд тустай гэж боддог. Би хүүхэд байхдаа ДТҮ-гээ байнга аялдаг байсан. Юутай ч, "бодит" амьдрал маш уйтгартай, гүехэн  санагддаг тул би мөрөөдлийн ертөнцөөс илүү жинхэнэ, илүү өнгөлөг байдлыг олж хардаг байсан юм . Үе үе ахин түүнийг мэдэрдэг.

-Хүүхдүүдээ тань мөрөөдөгчид үү? 

Хүүхэд байхаасаа бидний мөрөөдөх чадвар  маш өндөр хөгжсөн боловч энэ чадвар нас ахих тусам алдагддаг. Зоригоо ч алддаг байж магадгүй. Ихэвчлэн залуу охидод тохиолддог. Тэд 6-7 настайдаа маш зоригтой байдаг, тэд 13-14 жилийн дараа чимээгүй болдог. Учир нь нийгэм үүнийг хүсдэг. Гэсэн ч би жаргалтай хэвээр л байна ... Би долоо хоног бүр уншигч хүүхдүүдээс захидал, зураг авдаг. Тэд шүлэг, зураг илгээдэг. Тэд надад зориулж номын хавтас ч хийж байсан.

-Хувь хүний хувьд хамгийн давуу тал тань юу вэ?

Үүнийг асуух шаардлагагүй, өөрийгөө шинэчлэх хөгжүүлэх хамгийн давуу чанар бол мөрөөдлийн минь хүч.                                                                                                           

-Эсрэгээр нь асууя л даа; хамгийн дургүй, өөрчлөхийг хүсдэг зүйл тань?

Хайрлаж дурлаж чаддаггүй  мөн тэвчээргүй байдал.

 
-Таныг юу хамгийн ихээр уйлуулж, гуниглуулж, зүрхийг тань зүсдэг бэ?

Арьс өнгөний үзэл, хүйсийн тэгш бус харилцаа, хэт их туйлшрал, угсаа гарал, гадаад дотоодын ялгаварлал, эмэгтэйчүүдийн тэмцэл, хомофоби. Өөрөөр бол хүнийг хүнээс ялгаварлан ангид үзэж мөн үл тоомсорлосон бүх төрлийн үзэл суртал, үг яриа, дадал зуршилууд юм.

 -Юунд инээдэг бэ?

 Зөвхөн бусад руу бус, өөрөөсөө ч санаа зовохгүйгээр инээж чаддаг нарийн торгон, ухаалаг шог яриад.                                                                                                              

-Ихэвчлэн хар өнгийн хувцас өмсөх юм, яагаад? Төрөл бүрийн өнгөтэй хувцас урладаг испани урлаачид байдаг, тийм төрлийн хувцаснаас хаяа ч гэсэн өмсвөл яагаад болохгүй гэж?

Мэдэхгүй юм даа, магадгүй нэг өдөр өнгө бүрийн испани загварын хувцас өмсөнө. Өнгөний энергид дуртай. Ер нь зөвхөн хар биш. Харыг өмсөхийн тулд, цэнхрийг авахын тулд, нил ягааныг харахын тулд, шарыг өөртөө нууцлах дуртай.

-Загварын хувьд ямар нэгэн заавар зөвлөгөө бий юу? Өөрийгөө сайхан мэдрэхийн тулд танд юу хэрэгтэй байна вэ?

Энгийн, энгийн, энгийн байдал... Нууцлаг байдалд нарийн ширийн зүйлс байх хэрэгтэй; зүүсгэл, будаг... хэт их гоёл чимэглэл, хэв маягт дургүй. Энгийн байдлын хүч нь нарийн ширийн зүйлсийн бүрдэл гэдэгт би итгэдэг.

 -“Sakız Sardunya” –ын дараа хүүдийн зохиол үргэлжлүүлж бичихийг бодож байна уу, эсвэл энэ зүгээр төлөвлөгөөний дагуу бичсэн ном байсан уу?

Тодорхойгүй байгаа. Өөр төрлөөр бичихийг бодохыг хүсдэг. Аль ч номдоо би өөрийгөө давтдаггүй. Өнөөдрийг хүртэл бичсэн бүх зохиолууд маань өмнөхөөсөө өөр. 

 -Танд ажиллаж байгаа шинэ төлөвлөгөө бий юу?

Зөвхөн толгойдоо бодсон  шинэ өгүүллэгийн санаа буй, эхлэхээсээ айж байна. Эхлэлүүд үргэлж айдастай байдаг. Ер нь романаа дуусгав уу үгүй ахиад нэгийг эхэлж чадахгүй. Эхлээд жаахан азнаж; их уншиж, хүмүүсийг, эргэн тойрноо сонсдог. Миний бодлоор зохиолч гэдэг бол эхлээд сайн уншигч мөн сайн сонсогч байх ёстой. Хэмээвч ахиад нэг зохиолоо аажуухан эхэлнэ. Пат гээд яваад орчихно. Дараа нь маш завгүй.

 

Ярилцлага: Гүлэная Бөрэкчи
ТҮРК ХЭЛНЭЭС ОРЧУУЛСАН М.БАТЧИМЭГ

Сэтгэгдэл хэсэг