Б. НАРАНЦОГТ: ЗӨГНӨЛ БИЕЛЭХ ХҮРТЭЛ

Баатархүүгийн Наранцогт. Америкийн Монгол судлалын төвийн олон нийтийн харилцааны зохицуулагчаар ажилладаг. Тэрбээр БНЧУ-ын Томаш Батягийн ИС-д Англи хэлний филологиор бакалаврын зэрэг, АНУ-ын Темпл ИС-д Үргэлжилсэн үгийн зохиолоор магистрын зэрэг хамгаалсан юм. 

Өвлийн идэрмэг жавар хойноос үлээж, өчигдөр орсон цасыг хаашаа ч юм туусан хүйтэн өдөр бид уулзаж энэхүү дугаарыг бэлтгэв. Анх 3 сарын өмнө зочноор урьж, оролцох санал тавьсан ч олон шалтгаанаас хамаарч өнөө л амжиж буй нь энэ билээ. Мэргэжлийн зохиолчийн ангид суралцаж ирээд удаагүй байгаа хүнээс үг дуулах ярилцагч надад лав сайхан байлаа. Сонсогч танд мөн тийн санагдана гэж найдаж байна. 



Сэтгэгдэл хэсэг