Б.БАЯСГАЛАН: ЭТГЭЭД ХҮСЛИЙН ЦУГЛУУЛГА НОМЫН ТУХАЙ

Тагтаа хэвлэлийн газар, P3 радиотой хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт тус хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч Батсуурийн Баясгалангийн хүүрнэл зохиолын шинэ бүтээл "Этгээд хүслийн цуглуулга" номын тухай ярилцлаа. 


Бурханы хэл гэдэг авиа хийгээд үгсийн хайрцаглалд үл хашигдан, бүх хүний ухамсарт ямар ч алагчлал, ямар ч алдаа мадаггүйгээр, нэвт утгаа нэгэн зэрэг шууд хадааж байх ёстой. Тэр уг нь ингэж боджээ. Бурхны хэл хүн болгонд ойлгогддог бол түүнд ч бас ойлгогдох учиртай. "Магад бурхан өөрийн хэлээрээ чихэнд нь ойлгомжтой шивнэсэн болохоор би одоо энд ирчхээд байгаа биз" гэж бодлоо.

Б.Баясгалан "Үр" өгүүллэгээс

Сэтгэгдэл хэсэг