БИЧИХҮЙН ДАДЛЫН ТУХАЙД ЗЭДИ СМИТИЙН ӨГӨХ 10 ЗӨВЛӨМЖ

Бид та бүхэнд Британийн зохиолч, "Цагаан шүдэт", "Гоо сайхны тухайд" зэрэг бүтээлээрээ Man Booker Prize, Somerset Maugham Award гэх мэт утга зохиолын нэр хүнд бүхий шагналуудын эзэн болсон Зэди Смитийн залуу зохиолчдод хандаж хэлсэн,  бичихүйн тухай 10 зөвлөмжийг хүргэж байна.

  1. Багаасаа л маш их унш. Уншихад юу юунаас их цаг зарцуул.
  2. Харин том болчихоод өөрийнхөө бичсэнийг танихгүй хүний нүдээр уншиж үз. Бүр сайн болгоё гэвэл дайсныхаа нүдээр унших гээд оролд.
  3. Дур сонирхлоо хэтэрхий бүү дөвийлгө. Энэ бол ганц аятайхан өгүүлбэр биччихэж чадах эсэхийн чинь л тухай асуудал. "Зохиолч хүний амьдрал," "Уран бүтээлч хүний амьдралын хэв маяг" гэх мэт зүйлс огт байдаггүй юм шүү. Эцсийн эцэст ам цаасан дээр юу бичиж үлдээсэн чинь л яригдах болно.
  4. Сул талаа харуулахаас зайлсхий. Гэхдээ чадахгүй байгаа зүйлсээ заавал чадах нь алба ч биш гэж бодолгүйгээр үүнийг хий. Өөртөө эргэлзэж буйгаа үл тоомсорлолоор халхлах гэж бүү оролд.
  5. Бичих, түүнийгээ хянан засах хоёрын хооронд тодорхой хугацаа авч бай.
  6. Элдэв бүлгэм, баг, нэгдлээс ямагт татгалз. Хүмүүс хамтраад бичсэнийг чинь илүү сайжруулчихаж чадахгүй.
  7. Интернетэд холбогдоогүй компьютер дээр ажиллаж бай.
  8. Бичиж буй зүйлдээ цаг хугацаа, орон зайг хангалттай гаргаж өг. Хүмүүсийг түүнээсээ хол байлга. Бүр хамгийн дотно хүмүүсээ хүртэл шүү.
  9. Алдар нэр горилох хэнээрхлээсээ эртхэн сал.
  10. Ямархан хаалт гивлүүр тааралдсан ч үнэний нүүрийг илчлэхдээ хэзээд бүү бууж өг. Бас өөрийгөө хэзээ ч үл тайтгарлыг олох мөнхийн гунигийн цаламд тушаа.

Сэтгэгдэл хэсэг