ХАЙРЫН ДӨЧИН ДҮРЭМ

Туркийн зохиолч Элиф Шафак нь Исламын ертөнцөөс олон улсад хамгийн сайн танигдсан зохиолчдын нэг юм. Турк, англи хэлээр бүтээлээ туурвидаг түүний зохиолууд өдгөө дэлхийн тавь гаруй хэлнээ хөрвүүлэгдэж, олон соёлын уншигчдын зүрх сэтгэлийг татжээ. Тэрээр алдартай зохиолч төдийгүй эрдэмтэн, олонд танигдсан илтгэгч, эсээч, эмэгтэйчүүдийн эрх, үндэсний цөөнхийн болон бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалахын төлөө идэвхийлэн зүтгэгч, нийгмийн томоохон зүтгэлтэн билээ.

Элиф Шафак одоогоор арав гаруй роман туурвиснаас хамгийн алдартай нь эдүгээ таны гар дээр буй “Хайрын дөчин дүрэм” юм. Монголчуудын байлдан дагууллын үеийн Исламын ертөнцийн гарамгай найрагч Румигийн амьдрал, тэмцэл, агуу нөхөрлөлийн түүхийг орчин үеийн жирийн бүсгүйн хайрын түүхтэй сүлэн бичсэн эл бүтээл “хайр” хэмээх хашигдах хил, хоригдох хэлгүй ид хүчнийг мэдэн захирах дөчин дүрмийг дэглэн толилуулжээ. “Хайрын дөчин дүрэм” романыг BBC-ээс “Хамгийн нөлөө бүхий 100 роман”-ы нэгээр нэрлэжээ.

Орчуулагч: Б.Сувддулам
Уран сайхны редактор: Ц.Дэлгэрмаа
Техник редактор: Ж.Тэгшзаяа
Хавтасны зураг: Л.Нямдорж
Хавтасны дизайн: Б.Билгүүн

Хэвлэгдсэн он 2020
ISBN 9789997875976