ҮЙ ХУА: ПАМУК БОЛ ҮНЭХЭЭР УХААЛАГ ЗОХИОЛЧ. ГЭХДЭЭ АГУУ ИХ БИШ

 

Үй Хуа:  Памук бол үнэхээр ухаалаг зохиолч. Гэхдээ агуу их биш.

Олон олон гадаад хүмүүсийн л нэгэн адилаар би Үй Хуа гэх нэрийг “Амьдрахуй” киноноос мэддэг болсон юм.  Хятадад ирээд анх удаа уйлсан минь ч энэ киног үзсэнтэй холбоотой.

Дараа нь би энэ зохиолчийг улам илүү таниж мэдэхийг учиргүй их хүссэн. Тэгээд “Амьдрахуй” –н англи эхийг олж авсан. Өнгөрсөн жил “Хятад орныг арван үгээр” –ийг нь уншсан.

Сарын өмнө  би түүнээс ярилцлага авлаа.

Би: - Таны “Хятад орныг арван үгээр” бол хятадын үнэн мөний тусгал болсон бүтээл. Та таван үгээр улсынхаа ирээдүйн гучин жилийг бичиж чадах уу?

Үй Хуа: -Мэдэхгүй.

Тэр ингэж хариулсан. Тэр бүү хэл 11 дэх нь ямар үг байхыг ч мэдэхгүй гэсэн.  Ийм зохиолч атлаа юунд өөрийн улсынхаа ойрын гучин жилийг таамаглаж мэддэггүй билээ. Хятадын ирээдүйг таамаглахад тийм хэцүү гэж үү? магад бид дэлхий нийтийн шинж чанартай асуудал болгож байж болох юм. Гэтэл бидний маргааш гэдэг ч таамаглахад бэрх шүү дээ.

***

Нарны туяа алтарсан намрын өдөр би Бээжингийн нэгэн cafe-д түүнтэй уулзав. Босго давуутаа л танхим дундаас түүнийг  олж танилаа. Яг л  зураг дээрх дүрээрээ. Бор ноосон цамц, саарал жакет, нас ахиж яваа эр “гэрээсээ шууд ирлээ” гэсээр сууж байв.

Бид тухалсан хойно, би түүнийг лавтай кофе захиалах байх гэж бодлоо (төсөөлөл доторх Үй Хуагаар дүгнэсэн хэрэг ) гэтэл тэр мөстэй кола авдаг байна шүү.

(Амьдрахуй. Турк хэвлэл)

“Амьдрахуйг” Турк руу орчуулсаны дараа Үй Хуагийн нэр Турк даяар түгсэн юм. Туркийн уншигчид түүнийг анзаарах болж “Долоо дахь өдөр” дараа сард нь “Цусаа худалдсан тэмдэглэл” хэвлэгдэж гарсан билээ.

Би: Та Туркийн уран зохиолын талаарх ойлголтоо хуваалцаач

Үй Хуа: Орхан Памукийг гайгүй гадарлана. Гэхдээ нэг л зүйлийг ойлгохгүй юм. Миний таних бүхий л турк хүмүүс түүнд дургүй байх юм.  Памук бол үнэхээр ухаалаг зохиолч гэхдээ агуу их туурвилч гэж би хэлж чадахгүй.  Памукийн зохиол бүтээлүүдээс “Миний нэр улаан” нь манай улсад хамгийн их уншигдсан. Гэхдээ энэ зохиолд нэг асуудал байна. Ялангуяа Памук шиг ийм том зохиолч дээр авч хэлбэл хэрхэвч зөвшөөрч болохгүй алдаа. Романд адилгүй олон хүмүүсийн хүүрнэл явж байгаа ч тэр бүх хүмүүсийн ярих, өгүүлэх хэв маяг нь яг нэг хүн шиг.  Тэр нэг хүн нь Памук өөрөө. Зохиолч хүн ингэж хүүрнэж болохгүй, тэр дундаа ийм сайн зохиолч.  Америкийн зохиолч Фолкнерийн “As I Lay Dying”  бол дүрийн өмнөөс хүүрнэхүйн үлгэр болохуйц шүү дээ.

Романд ухамсрын урсгал хийгээд хүүрнэх маш олон арга зүйн чадвар хэрэг болдог. Хүн бүрийн хэлэх ярих нь адилгүй байх нь бүү хэл, нэг зүйл хараад үзүүлж байгаа хариу үйлдэлүүд нь ч өөр өөр  байдаг.  Фолкнер бол агуу их зохиолч.

Nuri Bilge Ceylan-ийн кинонд арилжааны шинж хумсын төдий ч харагддаггүй.

Хэрэв хэн нэгэн сэтгүүлч Үй Хуатай уулзах боломж таарвал уран зохиол хийгээд нийгмийн хамаатай асуултаар шалах нь дамжиггүй. Харин хаяж болохгүй өөр нэг сэдэв бол кино.

Би:  “Амьдрахуй”-г  үзсэн ихэнх хүмүүс сэтгэл хөндөх юм алга. Зохиол шигээ биш юм гэдэг энэ талаар...

Үй Хуа: “Амьдрахуй”-г би Жан И Моугийн хамгийн сайн кино гэж боддог ш д. Өөр олон хүмүүс ч ингэж боддог байх.(инээв)

Кино хэт урт байж болохгүй. Жан И Моу болоод Танай Нури Билгэ гэхэд тэс өөр. Нури Билгэгийн кино арай л урт

Түүнийг энэ асуултанд хариулсан хойно нь би асуултынхаа эрэмбийн дагуу

-Та Нури Билгэгийн гурван цагийн кино “Өвлийн ичээд” дуртай юу?

-Тэр үнэхээр сайн кино. Бас нэг анхаарч үзүүштэй “Гурван сармагчин” гэж гайхалтай кино бий. Гэвч манай улсад гаргавал маш цөөн хүн очиж үзнэ. Нури Билгэгийн кинонуудаас би хумсын төдийхөн ч арилжааны шинж олж хардаггүй.

Үй Хуа юу унших дуртай вэ?

Үй Хуагийн зохиол бүтээл удаан хугацааны турш бүх Хятад даяар шилдэг борлуулалттай байгаагаас гадна тэр өөрөө ч гадаад улс оронд нэр хүнтэй Хятад зохиолчдын нэг билээ. Түүнийг юу унших дуртайг нь сонирхмоор санагдлаа. Хэн, түүний хамгийн унших дуртай зохиолч бол.?

Хараажаар тэр Латин Америкийн уран зохиолын үнэнч уншигч, гэхдээ яг хэн бэ гэдгийг нь бүр нарийвчилж шалгаавал үй олон нэрс дундаас Испани хэлтэний зохиолчид болох Javier Marias, Roberto Bolano, нэн ялангуяа Боланогийн “2666” бол түүний хамгийн сүүлчийн роман бөгөөд түүнийг тэнгэрт хальсаны дараа жил буюу 2004 онд хэвлэгдэж гарсан байдаг.

-Надад зохиолчдын өдөр тутмын амьдрал сонирхолтой санагддаг. Жишээ нь хэдэн цагт босдог, өдөрт хэдэн нүүр бичдэг гээд л?

Үй Хуа: -Би өдөр бүр бичдэггүй, нөхцөл бүрэлдсэн үедээ бичдэг. Миний гол ажил бол цадталаа идэх, ханатлаа унтах юм. Би удаан хугацаанд нойргүйдэлд нэрвэгдсэн, энэ нь миний ажлын бүтээмжийг сүйрүүлж орхисон доо.

Бид мөн орчин үеийн хятадын нийгмийн асуудлын талаар ярилцсан. Тэр хятадын одоо үеийн түүх хийгээд ойр үеийн(1840-191..) түүхийн талаар олон сонирхолтой анализ хийсэн юм. Үй Хуатай хийсэн миний энэ ярилцлага туркийн нэгэн сэтгүүлд бүрэн эхээрээ хэвлэгдсэн юм.


Орчуулсан Мөнхцолын Батбаяр

Сэтгэгдэл хэсэг