БААВГАЙ НЭРТЭЙ ШУВУУ

“Тагтаа паблишинг”-аас өмнө нь уншигч хүүхэд багачууддаа зориулж өрнө, дорнын хүүхдийн уран зохиолоос дээжлэн зохиолч Нил Гейманы “Коралайн”, Жан Жылүгийн “Цахилгаан жаал” номуудыг хэвлүүлсэн бол энэ удаа монгол зохиолчийн бүтээлээр бэлэг барьж байна.

Зуны амралтаараа хөдөөг зорин, өвөө эмээгийндээ очсон Бархас охин өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй үүрдийн сайн найзтайгаа учирна.

Тэд хамтдаа тоглон наадаж, ханиндаа аюулыг давж, өсөн торних явцдаа онгон байгалийн зэрлэг амьтан, оюун ухаант хүн хоёрын дундах хамгийн үнэнч нөхөрлөлийг бий болгох  ажээ.

Зохиолч энэхүү бэсрэг туужаа хүүхэд ахуй цагийнхаа дурсамж болоод хөдөөгийн сууринд өрнөсөн үнэн түүхээс сэдэвлэн бичжээ.

Зохиолч: Цагаанчулуугийн Дэлгэрмаа
Зураач: Сайнбаярын Энх-Од
Редактор: Батсуурийн Баясгалан
Хавтасны дизайнер: Баярмагнайн Билгүүн

Хэвлэгдсэн он 2021
ISBN 9789919973636