ХӨВ ХӨХ ӨВС ШИГЭЭ АМЬСГАЛДАГ БИ

Зуурдын хайр

Чи миний өргөл дуулал учраас
Улиг болгон олон дуулж чадахгүйн
Чи миний мөргөл залбирал учраас
Үргэлж ярьж яршиг удахгүйн
Чи миний саргайн бут учраас
Аагим зуны хойно л хагдраад унах нь

Langston Hughes
"Зун чинь болохыг зөвшөөрөөч" түүврээс орчуулав.

 ХӨВ ХӨХ ӨВС ШИГЭЭ АМЬСГАЛДАГ БИ

Хөв хөх өвс шигээ амьсгалж
Хэрэмлэг өндөр эрэгт суунам
Хөл доогуур минь усны хөв цээл
Хуйларч гүвэлзэх нь цулбуурт загасны зоо юмсан уу

Холхи алсаас мөрний ус итэг итэг тодорном
Хэзээнээс л элсэн эрэг түүнийг зүглүүлнэм билээ
Бялхан суналзах долгионд нь сэтгэл алдрах үес
Бядагч наран цуцаж хэлбийсэн цаг аа 

Ахиад л алсаас ногоон туяаг ой шугуй цахимой
Аяа салхины нэгэн үлээвэрийг зурагламуй тэд
Тэр салхин дунд нь тэгээд хэнзхэн цэцэг
Сул торгойсон хүрэн алчуурын сэжүүр дохилзмой 

Шоргоолжнууд элсээ зөөсөөр л...
Цухалдахгүй ээ тэд хайр сэтгэлээс болж
Өөрөө би хээрийн зөгийн дууг түрж
Өргөл болгон цэцэгст дуулж өгнөм. 

Амьсгалах минь хөв хөх өвс шигээ байнам
Адган адган зүүдээ хаварт ярьнам
Хүсэж байна би дуу олныг дуулж
Хөнгөн мишээл таслахгүй байхыг.

1982.03

Гү Чэн (1956-1993).“Хөв хөх өвс шигээ амьсгалдаг би. түүврээс орчуулав. 

Зүрх минь долоон давхар цамхагийн саравчинд өлгөөтэй
Хэлгий салхин хонх билээ.
Цохих тоолондоо хэлж байгаа хүний нэрний чичиргээ
Танай цамхаг дээр ч бас мэдрэгдэж байна уу?
Дин дан дин дан дин... чи сонсож байна уу?
Чийртэй ийм аялгууг тэвчих үү? Эс тэвчих үү?
Хүсвэл чи салхийг дуудаад л өөрчил
Хонхыг мултлан унагаж, хэрмийг түлхэн нураа
 Зүрх минь  өндөр нам хөгтэй салхин хонх учир
Дин дан дин дан дин...
Эндээс үүсэж тэнд төгсөн цохихдоо
Нэгэн хүний нэрийг хэлж байнам.

Нуурын хөвөөгөөр салхилж яваа бүсгүй

Үүл нуур луу унаад, үүлэн дээрээс тэр унаад
Тэгээд түүний нуруун дээр модны сүүдэр унажээ.
Энэ алтадмал, энэ балчиг намагт цаг хугацаа
Энэ нандин эмзэг, энэ эвдэрхий хамхархай цаг хугацаа
Түүний өмнө бөхийжээ. 

Түүнд тээж яваа хундага хийгээд салхи гэж үгүй
Тэр ахиад гунхан алхаж, бошинзныхон хуниасанд бороо дусахгүй
Яван явсаар ой руу ороод
Мод моддыг санаашруулна. 

Хүн сүргээс
Хоосон лонх шиг бүсгүйг
Хэн нь ч анзаарахгүй
Бас тэд архи гэж юу? Болохыг
Архи хаана байсныг мэдэхгүй.

 

2014. 07. 05 

Дүн шөнийн хоёр чимээ

Миний дүн шөнө хоёрхон чимээтэй
Тэр нь өөрийн минь гаслан болоод
Чөтгөрийн сөөнгө бархираа билээ 

Би хоёрхон эрд хайртай
Тэр нь нэгэнт одсон хийгээд
Хэзээ ч ирээгүй хүмүүс билээ. 

Миний үүр цүүр
Дулайсан хоёр гэрэлтэй
Тэр нь Бичиж буй ном
Угааж буй бие минь билээ.

Сэтгэгдэл хэсэг