ХАЙРТАА ДУРСАХАД ЧИНЬ НЭМЭР БОЛОХ ТҮҮНИЙ ТАВАН ДУУ

Би хар багаасаа л дуучин болохыг мөрөөддөг байсан. Амьдралын минь ихэнх хугацаа дуун дунд өнгөрч ирсэн, одоо ч өнгөрч байна. Гэхдээ надад нэг хүн гуйж шүлэг бичүүлээд, нэг хүн гуйж түүндээ ая хийлгээд тэгээд тийм тэс өөр хоёр хүний нийлүүлсэн юмыг гурав дахь ч бас нэг хүн дуулаад зосгон гэдэг нэг л арга ядсан хүний гар харсан өрөвдөм ажил шиг санагддаг. Тэр утгаараа надад үе үеийн "Барт" -ууд таалагддаг байх. Би цаг үргэлж л өөрийн бичхийг хүссэн шүлгээ бичээд түүндээ, өөрийн сонсохыг хүсдэг тэр л аялгуугаа хийгээд өөрөө дуулж баймаажин сая жаргалын манлайд хүрэх шиг санагддаг. Тэр утгаараа надад БНХАУ-ын нэрт дуучин Wang Feng гойд таалагддаг. Тэр  гайхалтай дуучин төдийгүй гайхалтай яруу найрагч гэдгийг дууны шүлгүүд нь харуулдаг.  Анх урд оюутан болж очсон жил үдийн амралтаар хичээл тараад ирэхэд л хажуу өрөөний Лаос оюутнууд үргэлж шахуу нэг дуу тавьчихсан хоолоо хийж байдаг байлаа. Тэгэж анх чихэнд хоногшсон тэр дуу бол Wang Feng-ний "像梦一样自由" буюу "Мөрөөдөл яг л эрх чөлөө шиг" дуу байсан юм. Тэр цагаас хойш энэ дуучны бүх дууг сонсох болсон доо. Амьдрал, оршихуйн утга учир, хайр сэтгэлийн мөн чанрыг дуулсан түүний бүтээлүүдэд би дуртай. Тийм учраас өнөөдөр түүний дуунуудаас "Хайр"-ын сэдэвтэй таван дууны шүлгийг орчуулж та бүхэнд хуваалцаж байгаа даа, сэтгэл нэн таатай байна. Олон хүмүүс нэг дуунд нэг хүн шиг"жаргаж" суух жаргал билээ. 



 1.

Катмандугийн хонх


Хонгор минь, хоёулаа ингэж маргах утгагүй шүү дээ

Харин чимээгүйхэн өвдгийг минь дэрлээд унтаж яагаад болохгүй гэж

Салхийг, амьдралыг , цонхны цаанахыг мэдэрье

Уудам энэ цаг хугацааны дундах ганцаарданги хоёр зүрхээ мэдэрье

Урьд хожид харж байгаагүй

Салхинд дуугардаг Катмандугийн хонх

Угтаа одоо хаана ч үгүй ч

Бидний зүрхний хүнд л оршдог шүү дээ.

 

Хонгор минь, бидний энэ мөчөөрхөлд ялагч ялагдагч гэж үгүй

Хөвөх үүлсийг нүдээ анин үнсэн тарааж яагаад болохгүй гэж

Бороог, залбиралыг, нулимс унах чимээг сонсъё

Сэлгүүн энэ амьдралынхаа чин гуйлтыг сонсъё

Яг л урьд хожид хангинаагүй мэт

Салхинд дуугардаг Катмундагийн өнөөх хонхны

Олон янзын дуурьсалыг

Олж хаанаас ч хүртэхгүй ч тэр

Одоог хүртэл бидний чихэнд уяатай явдаг шүү дээ.  https://www.youtube.com/watch?v=upbju5Rf8LY


 



 2.

Хүлээлт


Хэдэн жилийн өмнө чи яваад ирээгүй

Хайр минь гэвч

Хувираагүй

Нэг л өдөр чамайг

Эргээд ирнэ гэж мэддэг

Энэ ертөнцийн ганцаардалд 

Эгнэгт тэвчээртэй байхыг боддог


Хүлээлээ
Удаан хүлээлээ
Навч ногоорч буцаад шарлалаа
Чи ирсэнгүй

Хүлээнээ
Үүрд хүлээнэ
Энэ хорвоо дээр
Чи надад цорын ганц 
Хүлээнэ.


Мартах гэж

Өчнөөн оролдсон

Бүх зүйл дууссан гэж

Өөртөө итгүүлэх гэж үзсэн

Эцэстээ энэ бүхэн

Өөрийгөө л хуурсан л хэрэг байсан

Хүлээлээ
Удаан хүлээлээ
Навч ногоорч буцаад шарлалаа
Чи мөн л ирсэнгүй

Хүлээнээ
Үүрд хүлээнэ
Энэ хорвоо дээр
Чи надад цорын ганц
Хүлээнэ.
   https://www.youtube.com/watch?v=3a2Tudvgnnc


 



 3.

Хавар


Тэртээ олон жилийн өмнөх хавар

Тэр үед би үсээ тайруулаагүй

Төлбөрийн картгүй, түүнтэйгээ учраагүй

Хорин дөрвөн цагийн халуун устай гэр ч үгүй

Гэхдээ л хачин жаргалтай амьтан

Ганц муу балбархай гитартайгаа

Гудамжинд, гүүрэн доор, тариан талбайд

Хэн ч ойшоохгүй дуугаан дуулж явсансан

 

Хэзээ нэг өдөр

Хэрэг минь өнгөрөхөөр

Үлдээж орхиорой намайг

Тэртээ цаг хугацаанд минь

Хэрэв би нэг өдөр

Үхэтхийн ойчоод өгвөл

Оршуулж орхиорой намайг

Тэртээ хаварт минь л

 

Ой тойн дахь намуухан тэр хавар

Одоо бодоход би сахал бахалгүй

Валентин тэмдэглэхгүй, бэлэг ч авахгүй

Хөөрхөн охинтой ч болоогүй

Гэхдээ нэг л их гэгэлзсэн амьтан

Хоосон мөрөөдлөөс өөр юмгүй

Үүрээр, шөнөөр, салхин дунд ч

Үнэндээ хэн ч ойшоохгүй дуугаа дуулж явсансан

 

Хэзээ нэг өдөр

Хэрэг минь өнгөрөхөөр

Үлдээж орхиорой намайг

Тэртээ цаг хугацаанд минь

Хэрэв би нэг өдөр

Үхэтхийн ойчоод өгвөл

Оршуулж орхиорой намайг

Тэртээ хаварт минь л

 

 Урин хаврыг одоо би ажиж байна

Урьдын л нэмүүн янзаараа байна

Урт үсээ тайрч сахал тавьж

Уй гунил минь оргүй сарнисан ч

Цаанаа л нэг зовлонд шанална

Цаг хугацаа намайг гүндээ төөрүүлжээ

Нар алтарсан саруулхан энэ хавар

Нулимсаа барьж чадалгүй асгаруулж байна. https://www.youtube.com/watch?v=4RgAajuqPug

 



4.

Хайр бол аз жаргалын сум

 

Өчигдөр чи надад салмаар байгаагаа хэлсэн

Өөрт чинь энэ амьдрал шаналгаатай байна гэсэн

Цаашдаа яах төлөвлөгөөтэй байгааг минь асуухад

Чамруу мишээгээд би “баяртай” гэж хэлсэн.

Буцахаас чинь урьтаж ахин нэг энгэртээ тэвэрхэд

Бие чинь аанай л бүлээ төөнөж байна лээ

Би мэднээ, хайр аз жаргалын сум учраас

Хэн чиг намайг шархдуулж болно гэдгийг


Хайр бол аз жаргалын сум

Хайр үгүй бол шарх ч үгүй

Хайр бол мөнхийн найдлага

Хайр үгүй бол шарх үгүй


Хаалгаа зөөлхөн нээж чамд туслая

Харанхуй ягуухан нөмөрч байна

Хайр аз жаргалын сум болохоор

Хэрэггүй дээ уучлал хүссэн үг энэ үед


Хайр аз жаргалын сум

Хайргүй бол шархлуулахгүй

Хайр мөнхийн найдвар

Хайргүй бол шархлуулахгүй.https://www.youtube.com/watch?v=plyIDa68BbM




5.

Чамайг санахдаа

Тэр өдөр би жаргах нарнаар алхалж яваад, тэврэлдэж зогсоо хосуудаыг харсан

Тэрхэн зуур зүрх сэдэрч, тэсгэлгүй нулимс бороолно

Урд шөнийн бороон дунд зогсож, гудамжны эсрэг талыг ажив

Урьдын тэр үе рүүгээ оччих шиг болоход, учиргүй нулимс мэлмэрвэй

Адаглаад арван жил нулимс унагаагүй, адаглаад арван дуугаар тайтгардаг хүн

Гэтэл одоо чамайг санахдаа, гингэнтэл уйлах гэж.

Амьдрал салах ёс гүйцэтгэхтэй адил, анхнаасаа бүх зүйлд баяртай гэж хэлдэг

Ай буцах замдаа та олон шарх л тээж явдаг

Тэр өдөр бид гудамжинд уулзаж мэнд мэдэлцээд инээмсэглэж

Тэврэлдэж салаад эргэхэд нулимс нүүр бүрхсэн

Адаглаад арван жил нулимс унагаагүй, адаглаад арван дуугаар тайтгардаг хүн

Гэтэл одоо чамайг санахдаа, гингэнтэл уйлах гэж.

Гэтэл одоо чамайг санахдаа, гингэнтэл уйлж байх юм.

Адаглаад арван жил нулимс унагаагүй, адаглаад арван дуугаар тайтгардаг хүн

Гэтэл одоо чамайг санахдаа, гингэнтэл уйлж байх юм.

Адаглаад арван жил нулимс унагаагүй, адаглаад арван дуугаар тайтгардаг хүн    https://www.youtube.com/watch?v=Qjin8J9n8wI

ОРЧУУЛСАН МӨ. БАТБАЯР

Сэтгэгдэл хэсэг